Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захирагч маргаантай хуулийн төслийг буцааж татахаар болсныг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн захирагч Кэрри Лам тус хотыг гурван сарын турш үймээн самуун, хямралд унагаад байгаа гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг буцаан татахаар болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Лам энэ шийдвэрээ өөрийг нь дэмжигч парламентын гишүүд, бүх Хятадын ардын их хуралд Хонг Конгийг төлөөлдөг гишүүдтэй хийсэн дотоод уулзалтын үеэр зарласан байна. Олон нийтэд зарлах арга хэмжээг өнөөдөртөө багтаан зохион байгуулахаар бэлдэж байгааг мөн мэдээлжээ.

Хуулийн төслийг буцааж татах нь Хонг Конгийн тэмцэгчдийн тавьж байгаа таван шаардлагын зөвхөн нэг нь юм. Уг мэдээлэл тарсны дараа Хонг Конгийн хөрөнгийн зах зээлд сэргэлт ажиглагдаж, гол үзүүлэлт болох Hang Seng Index дөрөв гаруй хувиар өсөөд байна.

 

Эх сурвалж: Reuters