Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд болох морьт харвааны тэмцээнд 14 орны 40 гаруй тамирчин оролцоно

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хийморь" олон улсын морьт харвааны тэмцээн энэ сарын 7, 8-нд "Чингис хаан хүрээ" цогцолборт зохион байгуулагдана. 

Тус тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 17 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй болгож буйг тэмцээний зохион байгуулагч онцоллоо.

Тэмцээний зохион байгуулагч Ш.Цогтхүү "Тэмцээнд дэлхийн олон орны морьт харваачид нэг дор цугларан туршлага солилцох бөгөөд монгол морийг дэлхийд таниулах, сурталчлах  зорилготой" гэсэн юм. 

Мөн Кристов Нэймийн нэрэмжит морин сургалтын захирал, Олон улсын морьт харваа холбооны тэргүүлэх зөвлөлийн гишүүн Кристов Нэйм "Монголд анх удаа ирж "Хийморь" тэмцээнд оролцох гэж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй хамт олонд талархал илэрхийлье. Монголчууд мориндоо их хайртай, мөн чадварлаг гэдэг нь ажиглагдаж байна. Миний бодлоор Монгол Улс цаашдаа морьт харвааны томоохон төв болж хөгжих боломжтой гэж бодож байна" хэмээв.