Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Барилга орон сууц -2019” үзэсгэлэнд барилгын салбарын шилдгүүд цуглана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 5
Сурталчилгаа

Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Орон сууц-2019" Олон Улсын үзэсгэлэнг “Барилга Эм Эн” ХХК-иас жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэ жил “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор Монголын барилгын салбарын шилдгүүд 9 сарын 6-8-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимын нэгэн дээвэр доор “Барилга орон 2019” намрын үзэсгэлэнд оролцохоор цуглах гэж байна.

 

 

Энэ удаагийн экспогийн уриа нь барилгын хөгжил, чанар болон орчин нөхцөлд төвлөрч байгаа билээ. Тус үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр PEOPLE FIRST буюу ХҮН ТӨВТ төлөвлөлтийг дээдлэгч ТЭСО ПРОПЕРТИС групп оролцож байна. 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус групп нь Монголдоо анхдагч “Стандарт” жишиг хорооллыг бүтээн байгуулахаар Содон хорооллын  төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Мөн хүүхдэд ээлтэй өндөр зэрэглэлийн Sky Garden Residence, Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч Palm springs resort and villa” хаусны төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

Монголын барилгын салбарын хөгжил болоод захиалагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанар, орчин нөхцлийг бүрдүүлнэ гэдэг үл хөдлөх хөрөнгийн салбараас ихээхэн чадварыг шаарддаг. Тиймдээ ч хүн амын нягтаршил улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед хүнээ дээдэлсэн, эрүүл мэнд болоод агаар, хөрсний чанарт анхаарсан төлөвлөлт эрэлт ихтэй байгаа юм. Энэ удаагийн “Барилга орон сууц”-гийн зорилго ч мөн адил энэ жишгээр байгальд илүү ойр, амьд харилцааг эрхэмлэсэн, амьдрах орчинг бүтээхийг зорьсон төслүүдийг онцлон оролцуулж байна. Үүний нэг тод жишээ бол Sky Garden Residence төсөл юм.

 

 

Экспогийн үндсэн шаардлагад нийцсэн Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо Пропертис” группын хувьд өөрийн төслүүдэд олон хувилбарт төлбөрийн нөхцөлүүдийг танилцуулдаг төдийгүй захиалагчид болон оршин суугчдаа халамжилсан бодлогын хүрээнд олон хөтөлбөр, ажлуудыг зохион байгуулдагаараа салбарынхаа мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг байна. Энэ үнэлгээ нь тэдний салбартаа манлайлагчийн нэг болгоход түлхэц болдог биз ээ.

 
Барилга экспо 2019” хаврын үзэсгэлэнгийн “Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч” байгууллагаар тодорчээ

Монголын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн шинэ санаа, шинэлэг шийдлүүд бүхий бүтээн байгуулалттай гэр бүлээрээ ирж танилцахыг санал болгож байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.