Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Найзынхаа фэйсбүүк постоос шалтгаалан АНУ-д нэвтэрч чадаагүй Харвардын шинэ оюутан хичээлдээ сууж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Харвардын их сургуульд шинээр элссэн 17 настай палестин залуу наймдугаар сарын 23-нд АНУ-д ирээд хилээр нэвтэрч чадалгүй буцаж байв.

Хил хамгаалалтын албаныхан түүний сошиал хэрэглээг найман цагийн турш шалгасны дараа найзынх нь бичсэн Америкийн эсрэг үзэлтэй постыг олж үзээд нэвтрүүлэхээс татгалзаж, визийг нь цуцалж байжээ.

Тэгвэл Исмайл Ажжави хэмээх энэ залууд Харвардад суралцах эрх олгосон ашгийн бус байгууллага удтал хөөцөлдсөний эцэст Ливаны нийслэл Бейрут дахь АНУ-ын элчин сайд дахин виз олгохоор болжээ.

Ингээд хоёр дахь удаагаа АНУ-ыг зорьсон Ажжави амжилттай хил нэвтэрч, хичээлдээ сууж эхэлсэн тухай түүний гэр бүлийнхэн Даваа гарагт мэдээлж, тусалсан бүх хүмүүс, байгууллагуудад талархлаа илэрхийлсэн байна.

Ажжавиг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр нь зөвхөн шалгалтын үеэр илэрсэн сөрөг агуулгатай мэдээлэл дээр үндэслэж гарсныг АНУ-ын хил хамгаалалт, гаалийн албаны төлөөлөгч Майкл Маккарти тухайн үед тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: Associated Press