Гэрэл зургийг Mpa.mn
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байгаа аж.
Улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийж байна
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ "Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Үүний 1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга юм.
Одоогийн байдлаар бид дээрх барилгуудын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргаад байна.
Тодруулбал, Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас
Төрийн өмчийн болон олон нийтийн байрилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх шаардлагатай найм, газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилга байгууламж байна.
Монгол Улсад 1970 оноос л газар хөдлөлтийн норм, норматив батлагдсан.
Тиймээс 1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй.
Харин 2019 оны улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Одоогоор нийт 27 орон сууцыг буулган 931 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал "2011 онд орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын ойлголт бий болсон.
Үүний дараа 2014 онд НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журмыг баталсан байдаг.
Мөн 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар тухайн шаардлага хангахгүй барилгыг буулган дахиж шинээр барих ажил хэрэгжиж эхэлсэн.
Бид дээрх хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх тухай оршин суугчдаас санал асуулга явуулсан.
Үүний үр дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгыг буулган, дахин шинээр барих үйл ажиллагаа хийгдэж байна.
Одоогоор төмөр замын хойд талын барилгууд болон нэхмэлийн шар барилгууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг нийт 24 багцын 64 барилгын сонгон шалгаруулалт хийгдсэн учир дахин барилгажуулах ажил хэрэгжиж эхэлсэн байна.
Мөн Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Сонгон шалгаруулалт нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг ажил байдаг учраас нийслэлээс хөрөнгө гарахгүй. Өөрөөр хэлбэл барилга буулган шинээр барих болон тухайн байрны оршин суугчдыг түр орон сууцаар хангах ажлууд нь цэвэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хөрөнгөөр шийдэгддэг.
Барилгын ашиглалтыг хориглосон 234 орон сууцаас:
- Хан-уул дүүрэгт 42
- Баянгол дүүрэг 52
- Баянзүрх дүүрэгт 50
- Сонгинохайрхан дүүрэгч 32
- Сүхбаатар дүүрэгт 25
- Чингэлтэй дүүрэгт 14
- Налайх дүүрэгт 21 байрлаж байна" гэлээ.