Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ахлах ангийн сурагчдад зориулсан АНУ-д нэг жил сургах тэтгэлэгт “FLEX" хөтөлбөрийн 2019 оны шалгаруулалтын хуваарь зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

FLEX Хөтөлбөрийн тухай

Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зуран одоогоор 3 дахь жилдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 50 сурагчийг тэтгэлэгт хамруулаад байгаа билээ.

FLEX тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага

Доорхи шаардлагыг хангасан оролцохыг хүссэн сурагчдад тэтгэлэгт хамрагдах шалгаруулалт нь орон даяар нээлттэй бөгөөд эхний 1 дүгээр шатны шалгаруулалтанд оролцох сурагчдын тоонд хязгаар байхгүй. Сурагчдад тавих ерөнхий шаардлага:

  • 2003 оны 1 сараас 1-нээс 2005 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
  • Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
  • Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
  • Америкт зорчих визний шалгуур хангасан байх

Шалгаруулалт

2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалт нь 2019 оны 8 дугаар сард орон даяар зарлаж, 9 дүгээр сарын 8-аас 11 дүгээр сарын 04-ний хооронд шалгалт явагдана.

Америкийн Зөвлөлийн төлөөлөгчид:

Өвөрхангай аймаг, Арвайхээр хотод 2019.IX.14-18нд

Ховд аймаг, Ховд хотод 2019.IX.28-Х.02нд

Дорнод аймаг, Чойбалсан хотод 2019.X.12-16нд

Улаанбаатар хотод 2019.IX.08нд; IX.21-22нд, X.05-XI.04-нд шалгалтыг авна.

Шалгуулагчийг урьдчилсан бүртгэл хийлгүй шалгалт өгөх байранд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, цээж зураг, хар үзгэн балтай ирж шууд 1 дүгээр шатны шалгалтанд орно.

Шалгаруулалт нь 3 шатны шалгалтаас бүрдэнэ.

1 дүгээр шатны шалгалтанд сурагчид англи хэлний дундаас дээш түвшний дүрмийн мэдлэгийг 16 асуултанд 15 минут хариулах сорил /тест/-оор шалгуулна.

Үүнд 3-4 параграф текст уншиж, тухайн өгүүлэмж сэдвийн агуулгыг хэрхэн ойлгосон эсэхийг асуултанд хариулах багтана, богино хугацаанд уншсан сэдвээ хир ойлгосон эсэхээ шалгуулах тул англи хэл дээр унших, ойлгох чадвартай байна. 1 дүгээр шатнаас шалгарсан хүүхдүүд 2 дугаар шатны шалгалтанд орно.

2 дугаар шатанд сурагчид богино хэмжээний эссе бичих бөгөөд АНУ-ын Вашингтон хотруу цахим шуудангаар эссег илгээж, 1 хоногийн дараа хариуг ирүүлнэ.

Сурагчдын бичсэн эссег хэрхэн зөв бичгийн дүрмээр бичсэнээр нь биш утга агуулгаар нь дүгнэдэг. Эссений сэдэв нь ихэвчлэн амьдралд тохиолдож байсан зүйлсийн тухай асуусан байдаг.

Ямар нэгэн ном, толь бичиг, утас гэх мэт нэмэлт материал ашиглахгүйгээр хамгийн багадаа /5 параграф/ эссе бичих учраас өөрийнхөө санааг англи хэл дээр илэрхийлэн бичих чадварыг шаардана.

2 дугаар шатыг амжилттай давсан оролцогч 3 дугаар шатанд өргөдлийн материал хүлээн авч дахин англи хэлний сорил /тест/ өгч англи-монгол хэлээр ярилцлаганд орно.

Шалгаруулалтын бүх материалууд АНУ-ын Вашингтон хот руу илгээгдэж Америк мэргэжилтнүүдээс бүрдсэн бие даасан комисс хөтөлбөрийн үндсэн оролцогчдыг шалгаруулдаг, шалгаруулалт нь сурагчдын ерөнхий чадвар дээр суурилдаг.

Үүнд сурагчийн дэлгэрэнгүй өргөдөл, анкет бөглөсөн байдал, багшийн тодорхойлолт захиа, мөн нэг жилийн солилцооны хөтөлбөрт оролцоход хэр бэлэн байгаагаа харуулах чадвар зэрэг орно. Англи хэлний мэдлэгийн түвшин сайн байх хэрэгтэй боловч энэ нь хөтөлбөрийн цорын ганц шалгуур нь биш юм.

Анхааруулга

  • Оролцогч зөвхөн нэг л шалгалт авах байранд шалгалт өгч болно.
  • Шалгалтын танхимд утас авч орохыг хориглоно. Ямар нэгэн байдлаар утас авч орсон тохиолдолд шалгаруулалтаас шууд хасагдана.
  • Зарласан шалгалтын цагаас хоцорсон бол дундуур нь орох боломжгүй учраас цагтаа хүрэлцэн ирэх хэрэгтэй.
  • 1, 2 дугаар шат нэг өдөр болох учраас (Улаанбаатарт өөр өдөр болно) хүлээх зуураа идэх хоолоо авч ирнэ.

2019 оны 9 сард эхлэх шалгалтын хуваарь

Өдөр

Гараг

Шалгалт

УБ хотод 1-р сургууль дээр

Цаг

9/8/2019

Ням

1-р шат

УБ хотын сурагчид

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сурагчид

9:00

Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн сурагчид

11:00

Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сурагчид

13:00

Хан-Уул дүүргийн сурагчид болон дээрхи цагуудад орж амжаагүй сурагчид

15:00

9/10/2019

Мягмар

2-р шат

1р шатанд тэнцсэн УБ хотын сургуулийн сурагчид

9/9-нд зарлана 

9/11/2019

Лхагва

2-р шат

1р шатанд тэнцсэн УБ хотын сургуулийн сурагчид

9/9-нд зарлана 

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2-р сургууль дээр

9/14/2019

Бямба

1-р шат

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод

 

Арвайхээр хотын сурагчид 1р шат

9:00

Бусад аймгийн сурагчид 1р шат (Булган, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгууд)

10:30

 

 

2-р шат

1 дүгээр шатанд тэнцсэн бүх сурагчид 2 дугаар шатанд оролцоно.

14:30

9/15/2019

Ням

3-р шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана 

9/16/2019

Даваа

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

9/17/2019

Мягмар

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

9/18/2019

Лхагва

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

УБ хотод 1-р сургууль дээр бүс нутгийн сурагчид

9/21/2019

Бямба

1, 2-р шат

УБ хотод бүс нутгийн сурагчид

 

Эрдэнэт болон Дархан хотын сонирхогч сурагчид 1-р шат

10:00

Эрдэнэт болон Дархан хотын сонирхогч сурагчид 2-р шат

14:00

9/22/2019

Ням

1, 2-р шат

Хөдөө орон нутгаас оролцохоор сонирхож буй сурагчид 1-р шат

10:00

Хөдөө орон нутгаас оролцохоор сонирхож буй сурагчид 2-р шат

14:00

УБ хотод 29 болон 116-р сургууль дээр

9/24/2019

Мягмар

1, 2-р шат

29-р сургуулийн сонирхсон сурагчид

 

9/25/2019

Лхагва

1, 2-р шат

116-р сургуулийн сонирхсон сурагчид

 

Ховд аймгийн 1-р сургууль дээр

9/28/2019

Бямба

1-р шат

Ховд аймгийн сурагчид 1-р шат

9:00

Бусад аймгийн сурагчид (Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн сурагчид) 1-р шат

10:30

2-р шат

1-р шатанд тэнцсэн бүх сурагчид 2-р шат

14:30

 

9/29/2019

Ням

3-р шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана

9/30/2019

Даваа

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/1/2019

Мягмар

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/2/2019

Лхагва

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

УБ хотод бүс нутгаас оролцсон сурагчид 1-р сургууль

10/5/2019

Бямба

3-р шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

11:00

10/6/2019

Ням

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/7/2019

Даваа

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/8/2019

Мягмар

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/9/2019

Лхагва

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р сургууль дээр

10/12/2019

Бямба

Дорнод аймгийн Чойбалсан хот

 

1-р шат

Чойбалсан хотын сурагчид 1-р шат

9:00

Бусад аймгийн сурагчид (Хэнтий, Сүхбаатар болон бусад аймгийн сурагчид) 1-р шат

10:30

2-р шат

1 дүгээр шатанд тэнцсэн бүх сурагчид 2-р шат

14:30

10/13/2019

Ням

3-р шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана 

10/14/2019

Даваа

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/15/2019

Мягмар

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

10/16/2019

Лхагва

3-р шат

2-р шатанд тэнцээд 3-р шатанд оролцох сурагчид

 

УБ хотод УБ хотоос оролцсон сурагчид

10/20/2019

Бямба

3-р шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт

13:00

10/23/2019

Лхагва

3-р шат

УБ хотын сурагчид

 

10/24/2019

Пүрэв

3-р шат

УБ хотын сурагчид

 

10/25/2019

Баасан

3-р шат

УБ хотын сурагчид

 

10/29/2019

Мягмар

3-р шат

УБ хотын сурагчид

 

10/30/2019

Лхагва

3-р шат

УБ хотын сурагчид

 

10/31/2019

Пүрэв

3-р шат

УБ хотын сурагчид

 

11/4/2019

Даваа

3-р шат

УБ хотын сурагчид

 

Холбоо барих утас: 93130647

Имэйл: flex@americancouncils.mn

Фэйсбүүк хуудас: FLEX Mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.