Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болсныг албан ёсоор зарлажээ

Б.Ану
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
www.japantimes.co.jp

Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозуна Хакухо М.Даваажаргалыг Япон улсын иргэн болсон тухай мэдээг энэ сарын 2-нд Японы засгийн газрын албаны эх сурвалж зарлажээ.

Нийт 42 удаа сумогийн башод түрүүлсэн Хакухогийн амжилт нь 1958 оноос хойшх хамгийн дээд амжилт ажээ. Түүний дараа 32 түрүүтэй их аварга Тайхо (1940-2013) агсан жагсдаг билээ.

Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ 2019 оны зургаадугаар сард  гаргаж түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгож улмаар Япон улсын иргэн болсныг энэ сард ийнхүү мэдээлжээ.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа М.Даваажаргал “Цаашдаа сумогийн хөгжлийн төлөө идэвхтэй ажиллах хүсэлтэй бөгөөд 18 жил энэ спортод хүчин зүтгэсэн явдал маань өнөөдрийн шийдвэрт хүргэлээ” гэжээ. Мөн тэрбээр өнөөдрийн амжилтаа Монгол, Японы уламжлалт бөхийн спортын түүхтэй салшгүй холбоотой тухай ярьсан байна.

Хакухо М.Даваажаргал нь Японы улсын иргэн болсноор сумогоос зодог тайлсны дараагаар өөрийн гэсэн дэвжээтэй болох боломжтой болж байгаа юм.

Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар мөн адил төрөлх эх орныхоо иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болж байжээ. Өөрөөр хэлбэл, Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол ажээ.  

 

Эх сурвалж: Japan Times