Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Авирмэд: ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд буух зөвшөөрлийг ИНЕГ-аас авдаг

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв хоёр жил орчмын өмнө нисдэг тэрэг буух талбайтай болсон билээ.

Ийнхүү нисдэг тэрэгний талбайтай болсноор эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд түлхэц болж, шинэ шатанд гарч байна хэмээн тухайн үед албаныхан онцолж байв. 

Гэтэл ГССҮТ-д яаралтай тусламжаар ирэх гэж байсан нисдэг тэргийг талбайдаа буулгаагүй гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Тодруулбал, долдугаар сард болсон "Торгоны зам" авто раллигийн үеэр осол гарсан билээ. Ослын улмаас гэмтсэн иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэх гэсэн боловч зөвшөөрөлгүй гэх шалтгааны улмаас буулгаагүй гэсэн мэдээлэл байгаа юм. 

Энэ талаар болон нисдэг тэрэгний талбайд буухад хэрхэн зөвшөөрөл авдаг талаар тодрууллаа.

ГССҮТ-ийн Мэдээллийн технологи, техник хангамж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Авирмэд "Нисдэг тэрэгний талбайд буух зөвшөөрлийг манайхаас биш Иргэний нисэхийн ерөнхий газраас олгодог. "Торгоны зам" авто раллид оролцож байсан тамирчны арын албаныхны тухай мэдээлэл надад алга байна" хэмээлээ. 

Одоогоор ГССҮТ-өөс ИНЕГ-тай зөвшилцөж, зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлэн авахаар ажиллаж байгаа аж. 

2017 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд тус талбайд нэг удаа туршилтын нислэг бууж, орон нутгаас яаралтай тусламжаар өвчтөн авчирсан хоёр нислэг буужээ.

Инфографик, ГССҮТ-д үйлчлүүлдэг иргэдийн тоо, жилийн дунджаар