Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хөрөнгө оруулагчид Майдар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой юу?

Б.Ану
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
АмЧам

Монгол Улс энэ онд АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ зарласан билээ.

“Ингэснээр хоёр улс харилцан итгэлцэл, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа, хамгийн их дутагдаад байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь болох юм” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцолсон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийх олон боломжийн тухай ярилцахдаа Майдар төслийн тухай яригдсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, америкийн хөрөнгө оруулагчид Майдар төсөлд хөрөнгө оруулалт хийхээр ихээр сонирхож байгаа бололтой.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески Майдар хот босох газартай танилцсан байна. Энэ тухай АНУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад "Элчин сайд Майкл Клечески Майдар төсөлтэй хувийн зорилгоор танилцсан" гэлээ. 

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан.

"Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдана. Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шат буюу 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон" талаар төслийн багийнхан мэдээлж байсан билээ.