2019/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.60₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
13:00
S30
-10°
14:00
S30
-9°
15:00
S30
-9°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-16°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад худалдааны дайн АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Эх сурвалж: reuters.com

АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг илэрхийлэдэг ISM Manufacturing индексийн өнгөрсөн сарын утга 49.1 нэгжид хүрсэн нь өмнөх сар болох 51.1-ээс буурсан төдийгүй, эдийн засгийн агшилт болон тэлэлтийн зааг болох 50 нэгжийг дээрээс доош нэвтэлжээ.

Ийнхүү огцом буурсан нь өчигдөр шөнө алтны ханш өсөх, газрын тос буурах, АНУ-ын хөрөнгийн зах зээл унах шалтгаан боллоо. Уг индексийг тооцохдоо 300 гаруй аж үйлдвэрийн компаниудын худалдан авагч менежерүүдээс шинэ захиалгын хэмжээ, үйлдвэрлэлийн хэмжээ, ажил эрхлэлтийн түвшин, бараа бүтээгдэхүүн хүргэлт ба бараа материалын нөөц зэргийг хамруулсан асуулга авч бүх ангилалыг тэнцүү хувийн жинтэйгээр авч үзэн индексийг тооцдог байна.

Уг индексийг Institute of Supply Management-ээс сар бүр тооцон гаргадаг ба хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн эдийн засагт итгэх итгэлд хүчтэй нөлөөлдөг. Учир нь нийлүүлэлтийн сүлжээг хариуцан ажиллаж буй худалдан авагч менежерүүд нь тухайн бизнесийн гол урсгал дээр сууж байдаг хамгийн их мэдээлэлтэй хүмүүс юм. 
Графикаас харвал гадаад худалдааны дайн дэгдэж эхэлсэн 2018 оны эхээр 60 нэгжид хүрээд байсан уг индекс одоо 49.1 нэгжид хүрч агшилтын бүс бүрүү оржээ. Шинжээчдийн хувьд тус индексийг 51.1 гарна гэж таамаглаж байсан ч ийнхүү хүлээлтээс эрс бага гарсан байна.

 

Тус индекс хүлээлтээс хэт бага гарсантай холбоотойгоор өчигдөр шөнө алт, газрын тос болон АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индекст огцом өөрчлөлт орлоо. 

АНУ-ын Доу Жонс индекс 26,400 нэгжээс 26,000 хүртэл 400 нэгжээр буюу 1.51 хувиар буурав.

 

Брент газрын тосны фьючерс ханш 58.7 ам.доллараас 57.3 хүртэл 2.4 хувиар буурав.

 

Алтны ханш унц тутамд 1,536 ам.доллараас 1,549 хүртэл 13 ам.доллараар өсөв.

 

Энэ бүхнээс монгол хүн та хэрхэн ашиг хүртэх вэ?

Аливаа үйл явдал бүхэн хоёр талтай. Гадаад худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг унаж түүхий эдийн үнэ буурах нь Монголын эдийн засагт цохилт болох ч гэлээ Монгол хүн таны халаасанд цохилт өгөхгүй ч байж болно. Учир нь бид хавтгай дэлхийд амьдарч байна. Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x