Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Морьт харвааны олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын байрны 3-р давхрын хурлын танхимд

09:00 цагт НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгууд ба мэдээллийн хүртээжийн чадавхыг бэхжүүлэх сургалт эхэлнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Тал нутгийн марафон" зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас шаардлага хангахгүй байруудын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Үндсэн хуульд заасан баялгийн асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор иргэний хөдөлгөөнүүд мэдэгдэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос тэдгээр хүүхдэд тулгамдаж буй асуудал болон сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Чингисийн хүрээ цогцолборт энэ сарын 6-нд Морьт харвааны олон улсын тэмцээн эхлэхтэй холбогдуулж Хан монгол морьтны холбооноос мэдээлэл хийнэ. Тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчид оролцох аж.

12:00 цагт БХБЯ-наас салбарын үйл ажиллагаа, барилгачдын баярын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Дефакто институт сангаас "Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019” судалгааны тайланг танилцуулна.

Улсын драмын эрдмийн театрт

12:00 цагт Энэ сарын 6-ны өдөр УДЭТ-ын тайзнаа тоглогдох "Надтай үлдээч" жүжгийн талаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд

15:00 цагт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-Шүүх эрх мэдэл” сэдэвт ШЕЗ-ийн дарга, гишүүд болон нийслэл дэх зарим шүүхийн шүүгчид, судлаач, сэтгүүлчдийн нэгдсэн уулзалт болно.