Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Токио дахь Өмнөд Солонгосын элчинд бууны сумтай захидал иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Токио хот дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд солонгос хүмүүсийг авлах тухай сүрдүүлсэн захидал бууны сумны хамт ирсэн тухай Японы хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ирсэн тус захидалд “Би өөрт байгаа буугаар солонгосчуудыг авлах болно” гэж бичээд бууны сум хавсаргасан байсныг Кёдо агентлаг мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын элчингийн ажилтан ийм захидал ирснийг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Сүүлийн саруудад 1910-1945 оны колоничлолын түүхтэй холбоотой маргаан зөрчил хөрш хоёр орны дунд эрчимжээд байна.

Хоёр улсын засгийн газар харилцан нэг нэгнийхээ эсрэг худалдааны хориг арга хэмжээ аваад байгаа бол Өмнөд Солонгосын иргэдийн дунд Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэх, Япон оронд аялж жуулчлахаас татгалзах хөдөлгөөн өрнөөд байгаа юм.

Саяхан мөн Японы нэгэн галарей солонгос урчуудын бүтээл болох Японы эзэн хааны армид боолчлогдож байсан эмэгтэйн баримлыг үзүүлэхээс татгалзсан нь хоёр орны иргэдийн дунд маргаан дэгдээж байна. 

 

Эх сурвалж: Reuters