Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хэрэглэгчдийг байлдан дагуулж буй нүүр сольдог аппликэйшн

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хятадын iPhone хэрэглэгчид сүүлийн хэдэн өдөр Zao нэртэй аппликэйшнаар “өвчлөөд” байна.

Zao нь өнгөрсөн Баасан гарагт Хятадын App Store-т тавигдсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын хамгийн олон таталттай аппликэйшн болж чаджээ.

Одоогоор уг аппликэйшн Хятадаас бусад зах зээлд гараагүй байгаа.

Хятадын MoMo хөгжүүлэгчийн бүтээсэн Zao аппликэйшныг ашиглан хүмүүс өөрийгөө янз бүрийн жүжигчин, дуучин, видео тоглоомын баатрын дүрд хувиргаж чаддаг.

Ингэхийн тулд ердөө ганц сэлфи зургаа илгээхэд л болох юм. Үр дүн нь төсөөлж байснаас хавьгүй дээр байна.

Өөрийгөө ийнхүү киноны гол дүр, поп од болгосон видео дүрсээ хүмүүс хоорондоо хуваалцаж байгаа юм.

Видео бичлэгт дүрслэгдэж байгаа хүний нүүр царайг солих хиймэл оюуны технологийг “deepfake” гэж нэрлэдэг. Энгийн хүн хэрэглэхэд нарийн түвэгтэй байсан уг технологийг Zao аппликэйшн маш амархан болгож өөрчилжээ.

Хүмүүсийн бүтээсэн зарим видео жишээг дороос үзнэ үү.