Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

П.Очирпүрэв: Хуванцар хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг Монголд энэ сарын 15-нд оруулж ирнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнууд сүүлийн үед хуванцар савыг дахин боловсруулж ашиглахын тулд технологи ашиглан мөнгөөр худалдаж авах аргыг хэрэглэдэг.

Харин манай улсад хуванцар хаягдлыг төлбөртэй хүлээн авагч RVM машиныг нэвтрүүлэх гэж байгаа талаар цахим орчноор шуугиад байна.

Энэ талаар "Экобин" ХХК-ийн захирал П.Очирпүрэвээс тодрууллаа.

- RVM машиныг хаана үйлдвэрлэгдэж байгаа вэ?

- Бид орчны бохирдлыг бууруулах, агаараар тархах болон хөрсөнд нэвчих хог хаягдлын сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор RVM хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг урд хөршид захиалгаар хийлгэж байна.

Учир нь одоохондоо манай улсад энэхүү машиныг үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл ихтэй.

Эхний ээлжид бид 12 ширхэгийг захиалгаар хийлгэсэн нь энэ сарын 15-ны өдөр Монголд оруулж ирэх юм.

 Улаанбаатар хот тэдгээрийн нэгийг нь худалдаж авахаар болсон.

- Тэгвэл танай компани оруулж ирж байгаа тэдгээр машинуудаа хэрхэн иргэдэд хүргэх бодолтой байна вэ?

- Эхний ээлжинд бензин колонк, томоохон дэлгүүрүүдийн урд байрлуулахаар төлөвлөж байна.

Хогоо хаяад автобусныхаа картыг цэнэглэж болно гэсэн байсан. Танайхаас Улаанбаатар смарт карт компанитай цаашид гэрээтэй ажиллана гэж ойлгож болох уу?

- Одоохондоо тийм гэрээ хийгээгүй ч яваандаа иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн гэрээ хийж ажиллах бодолтой байна.

Ер нь RVM хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машины QR кодыг зөвхөн автобусны карт цэнэглэхэд ч биш, дэлгүүрийн барааг хөнгөлөх, шатахуун хөнгөлөх зэрэг өөр олон зүйлд ашиглаж болно.


"Экобин" ХХК нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа бөгөөд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, байгальд ээлтэй, өнгө үзэмжтэй бодит шийдэл, технологийг хэрэгжүүлдэг аж.