Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ГИХГ байгууллагынхаа дэргэд багачуудаа хүлээж авлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/ албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилжээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгож байгууллагын цэцэрлэгийн тоог жил бүр 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан.

Мөн Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” баталсан юм. Энэ хүрээнд байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэж, зуны 3 сарын хугацаанд тохижилт үйлчилгээ, засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цэцэрлэг байгуулах энэхүү буянтай ажилд сэтгэлээ шингээн гар бие оролцсон нийт албан хаагчдадаа, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан хувь, хүн албан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.” гэв.

Мөн энэ үеэр ХУД-ийн 223-р цэцэрлэгийн салбар бүлэг Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, шинэхэн цэцэрлэгийн жаврыг үргээлээ.

Цэцэрлэгт Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын хүүхдүүдээс гадна ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллага болох Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ын 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхдүүд болон байгууллагын төв байрны ойролцоо амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдаж байна.

Цэцэрлэгийн тохижилтын үйл ажиллгаанд тус байгууллагын төсвийн хэмнэлтээс 50 гаруй сая төгрөгийн төсөв зарцуулснаас гадна Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Ворлд Шэйр” төрийн бус байгууллага нь санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж анги танхимын сургалтад зориулсан тавилга, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тавилга, эд зүйлс, тоглоом хэрэгсэл, гадна талбайн иж бүрдлийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд нийлүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө дэмжиж ажилласан юм. Нээлтийн арга хэмжэээний үеэр эдгээр байгууллагуудад талархал илэрхийлж, батламж гардуулав.

Цэцэрлэгийн нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн, 223-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Роберт Дастин болон бусад албаны хүмүүс, албан хаагчид, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Гэрэл зургууд

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг