2020/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.15₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
21:00
S31
-5°
22:00
S31
-6°
23:00
S31
-7°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-9°
05:00
S31
-9°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх тухай заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
 
mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр сууриа Шударга иргэдийн нэгдсэн эвсэл(ШИНЭ) нам илэрхийллээ. 

Тус нам Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт бүрээр иргэдээс санал асууж байгаа бөгөөд эхний байдлаар ямар үр дүн гарсныг танилцуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэж санал асуулгад оролцсон иргэдийн 81% үзсэн бол бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг 60% нь дэмжихгүй байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ. 

Мөн Стратегийн орд газруудын 51-ээс дээш хувийг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн заалтыг 85% нь дэмжжээ. Тиймээс ШИНЭ нам иргэдийн өгсөн саналыг дэмжиж, УИХ-д байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв. 

Түүнээс гадна тус нам Үндсэн хуульд шинэ заалт оруулах санал гаргаж байгаа нь цөмийн хог хаягдлын асуудлаар аж. Тодруулбал, Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах, Монгол Улсын хилээр цөмийн хог хаягдал оруулах, хадгалах, байршуулах, дамжин өнгөрүүлэх аливаа бүх хэлбэрийг хориглоно гэсэн заалт оруулахаар УИХ-ын дарга, ҮАБЗ, Зөвшилцөх Ажлын хэсэгт хүргүүлж байна. Энэ талаар намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон гэж Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зарлиг дээр Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга. Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой Ерөхийлөгчийн уг зарлигт цөмийн хог хаягдалтай холбоотой шийдвэр гаргахын өмнө ҮАБЗ хуралдаж хэлэлцэнэ гэж тусгасан буюу шийдвэр гаргаж болно гэжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалтыг тууштай мөрдөж ажиллана гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг хориглохыг заасан нэг ч хууль байхгүй. Тиймээс Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх тухай заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж ШИНЭ нам үзлээ" гэв.

x