Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Сант" сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Сант" сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

Өнгөрсөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил тус сургуулийн хувьд өмнөх жилүүдийн амжилтаа батлан харуулсан жил болж өнгөрсөн билээ. 

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой залуусыг хөгжүүлэх зорилготой "Сант" академийг нээсэн явдал юм.

Мөн олон улсын физикийн олимпиадаас тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл хүрэл медаль, мэдээлэл зүйн олимпиадаас Монголын анхны мөнгөн медалийг 11 дүгээр ангийн сурагч А.Нямдаваа авчирсан билээ. Түүнчлэн "Сант" сургуулийн төгсөгчид дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад олноор элссэн зэрэг тус сургуулийн сурагчдын хувьд дотоодын төдийгүй, олон улсын хэмжээнд нэрээ гаргасан жил байв.

"Сант" сургуульд нийт 1,200 гаруй хүүхэд суралцдаг.

Хүүхэд бүрийг нээхэд багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгаас чухал болохыг "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх нээлтийн үеэр онцолсон юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр “Энэ жил "Сант" сургуулийн хувьд хүүхэд бүрт хүрч, авьяас чадварыг нь нээн, ирээдүйд шаардлагатай ур чадварыг олгоно. Жишээ нь тавдугаар ангиас нь эхлэн програмчлалын хэлийг заадаг болсон. Мөн англи хэлнээс гадна хятад, орос хэлийг заадаг. Эдгээр нь төгсөгчид маань олон улсын их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцах, ажлын байранд шаардагдах ур чадварт суралцах боломжийг олгож буй явдал юм" гэлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Эцэг, эхчүүдийн төлөөлөл Г.Зандан: Том хүү маань энэ жил нэгдүгээр ангид орж байна. "Сант" сургуулийг сонгох болсон шалтгаан нь сүүлийн үед "Сант" сургуулийн олон төгсөгчид гадны томоохон их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахаар болсон. Мөн англи хэл, математик, физик, IT-гийн чиглэлээр тэргүүний сурагчдыг бэлтгэн гаргадаг нь сонгон суралцуулахад нөлөөлсөн. 

Дээрээс нь орос, хятад хэлний хичээл орж байгаа нь хүүхдэд маань олон давуу талыг олгоно гэж бодож байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Сант" сургуулийн математикийн багш Т.Мөнхнасан: "Сант" сургуулийн сурагчид, багш нар, ажлын хамт олондоо хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Миний хувьд Сант сургуульдаа хоёр дахь жилдээ ажиллаж байна. "Сант" сургуульд багшилж байгаадаа маш их баяртай байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Сант" сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Мишээл: Би зургаан настай. Сургуульд ороод олон найзуудтай болох гоё. Найзууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Сант" сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Тэмүүжин: Хичээл орох гэж байгаад баяртай байна. Би энэ зун их сайхан амарсан. Бүх найзууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

 

САНТ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭС
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.