Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Улаанбаатар хотын замыг хоёр өдөр бүрэн хаана гэдэг нь ташаа мэдээлэл

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна. Энэхүү айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна. 

Шууд хүлээн авч үзнэ үү
https://www.facebook.com/iKonNews/videos/586005695271842/

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болохчирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ.

Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор тухай бүрт нь мэдээлэл өгнө. 

Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Цэрэнпунцаг айлчлалын үед зохион байгуулах хамгаалалтын үйл ажиллагааны талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Мөн хамгаалалтын явцад явган зорчих, зарим аж ахуйн нэгжид тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна.

Айлчлын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. 

Энэ үед тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэлээ. 

Түүнчлэн айлчлалын үеэр аль замыг түр хугацаанд хаах тухай үнэн зөв мэдээллийг тухай бүрт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, Тээврийн цагдаагийн албаны хуудас болон авто радио 96.3-аас авах боломжтой аж.