Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн боссын хуудас хакеруудын гарт орж, сөрөг агуулгатай мэдээлэл тарааж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорсигийн твиттер хуудас өнгөрсөн шөнө хакеруудын гарт орсон байна.

Chuckling Squad нэртэй хакеруудын бүлэг түүний хуудаснаас арьс өнгөөр ялгаварлах үзэл, жүүдийн эсрэг үзэлтэй цуврал мессэжүүдийг цацжээ.

Жишээ нь Германы нацистуудын хийсэн үйлдлийг зөвтгөсөн, хар арьстнуудыг доромжилсон агуулгатай мессэжүүд цацаж байсан юм.

 

Твиттер компани 15 минутын дараа эдгээр мессэжүүдийг устгасан байна.

Удалгүй тус компаниас Жэк Дорсигийн хуудсыг аюулгүй болгосноо зарлаад хакерууд ямар арга замаар халдлага үйлдсэнийг нягтлан шалгаж байгаагаа мэдэгджээ.

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг үүсгэн байгуулалцсан Жэк Дорси 2015 оны намраас хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Твиттер компани сүүлийн үед нийгэмд хортой агуулгыг сүлжээнээсээ цэвэрлэх, хязгаарлах тал дээр илүү хүчтэй анхаарал тавин ажиллах болсон юм.

 

Эх сурвалж: AFP