Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Допинг хэрэглэсэн бөхтэй барилдаад унасан бөхчүүдийг давсанд тооцох тухай хүсэлт гаргасан

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өнөөдөр хуралджээ.

Уг хурлаас ямар шийдвэр гаргасан талаар тус хорооны дарга Г.Билгүүн мэдээлэл өглөө. Тэрбээр “Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдсан. Баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан хоёр бөхөөс допинг илэрсэн. 

Нэг бөх нь Б сорьцоо шинжлүүлье гэсэн. Нөгөө нь буюу ес давсан Э.Оюунболд хүсэлт гаргаагүй учир бид олон нийтэд нээлттэй зарласан. 
Бөхийн салбар хороо шийдвэрээ гаргаад, төв хороондоо уламжилна. Допинг илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд барилдах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах, цол чимэг авах даваанд барилдсан бөхийн цол чимгийг нөхөж олгох хүсэлт гаргах эрхтэй. 

Энэ дагуу бид Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, допинг хэрэглэсэн бөхтэй барилдаад унасан бөхчүүдийг тухайн даваанд давсанд тооцох тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ албажуулаад ирэх долоо хоногт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлнэ” гэлээ.