Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү Монголд амрахаар дахин иржээ

Б.Ану
2019 оны 8 сарын 30
iKon.MN
 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум Монголд амрахаар иржээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн өдийд мөн л Монголд амралтаараа ирж энэ тухай зургуудаа өөрийн Инстаграмд хуваалцсан байсан билээ.

Угсаа залгамжлагч ханхүү өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин угтан авчээ.

Сүүлийн үед монголд дэлхийн улс орнуудын тэргүүдийн хүүхдүүд амрахаар ирж байгаа нь монголыг сурталчилж буй томоохон сурталчилгаа болж байна. Тухайлбал, энэ сард ирээд буцсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жр. гэхэд өөрийн 1.9 сая дагагчтай Инстаграм хуудастаа монголоор аялсан зураг, сэтгэгдлээ хуваалцаад байгаа билээ.

АНЭУ-ын ханхүү Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум мөн өнгөрсөн жил ийнхүү зургаа нийтэлж байжээ. Түүний Инстаграм дахь дагагчийн тоо 8.4 саяд хүрсэн байна.

 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

#Mongolia

A post shared by Fazza (@faz3) on