Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн нэгэн сургуулийн сурагчид өдөр бүр харихдаа өөрийн үүсгэсэн хогоо авч явна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Австралийн нэгэн бага сургууль энэ хичээлийн жилээс эхлэн ганц ч хогийн савгүй болохоор шийджээ.

Мелбурны охидын сургуулийн захиргаа хүүхдүүдийг багаас нь хог хаягдлын талаар ухамсартай хүн болгож хүмүүжүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байна. Тус сургуулийн 1,400 орчим сурагч хичээлийн дараа харихдаа өөр өөрийн үүсгэсэн хог хаягдлыг буцаан авч явах юм.

Мөн сургууль дээр зарим төрлийн хогийг дахин боловсруулах машин байрлуулж, хүүхдүүд боломжтой хогоо тэнд үлдээхээр зохион байгуулжээ. 

Эцэг эхчүүд нь ч бага хог үүсгэхийн тулд өдрийн хоолыг нь өгч явуулахдаа зөв сав, баглаа боодол ашигладаг болно гэж сургуулийн захиргаа тооцоолсон байна.

Дахин боловсруулагддаг сав суулга ашигласан хүүхдүүдийг шагнаж, урамшуулах системийг бас бодож олжээ. Захирал Карен Мани сургуулиа Австралийн анхны хогийн савгүй сургууль болно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан байна.

Тус сургууль 2018 оны турш өөрийн үйлдвэрлэсэн хог хаягдлын хэмжээг тооцоолж үзэхэд 954 куб метр болсон байжээ. Үүнийг тээвэрлэн хаяхад $13,000 орчим зардал гаргасан байна.

Ингээд сурагчдын эцэг эхчүүдтэй зургаан сарын турш хэлэлцэж зөвшилцөөд шинэ хичээлийн жилээс эхлэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

“Хэрвээ бид үүнийг хийж чадвал сурагчдаараа дамжуулан тэдний гэр бүл, цаашлаад нийгэмд зөв зан үйлийг дадал болгох боломжтой” гэж сургуулийн захирал Карен Мани хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: CNN