Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Халх гол дээрх баатарлаг гавьяа цуврал киноны талаар мэдээлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Блю Скай зочид буудлын “Жэйд” танхимд 

10:00 цагт  Сингапурын Үндэсний их сургуулийн Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер Ван Дер Валын 2017 онд хэвлүүлсэн “ХХI зууны төрийн албаны менежер” ном монгол хэлнээ орчуулагдан гарч, нээлтээ хийнэ.
 
Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагт Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ.

Багахангай дүүрэгт
 
11:00 цагт 3,200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтад хүлээж авна.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас хамтран Оюутнуудын нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын талаар мэдээлэл өгнө.

МҮОНРТ-ийн "MNB Эвэнт холл"- д

11:00 цагт Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын БХЯ-ны "Звезда" телевиз, МҮОНТ хамтран бүтээсэн "Халх гол дээрх баатарлаг гавьяа" түүхэн цуврал киноны нээлт ирэх сарын 2-нд болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

НОБГ-ын “Хурлын танхим”-д

11:00 цагт Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлнэ.

ХААИС-д

14:00 цагт Монгол-Германы хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХБНГУ-ын ХХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нар ХААИС-д зочилно. Энэ үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар мэдээлэл өгнө.