Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Надтай үлдээч" уянгын жүжиг есдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театр энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох "Надтай үлдээч" уянгын драмын жүжгийг есдүгээр сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

О.Элбэгтөгсийн "Надтай үлдээч" зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулжээ.

Орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх тус жүжгийн дүрүүдэд жүжигчин СТА Б.Шинэбаяр, Д.Асардарь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглох аж.

Харин хүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач СТА Ч.Батболд, хувцасны зураач СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Я.Батсайхан нар ажиллаж байна.

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ нь энэ онд Л.Өлзийтөгсийн зохиол "Бүсгүйн зурвас", Ц.Балдоржийн зохиол "Хайрын виз" зэрэг жүжгийн өмнө нь тайзнаа дахин амилуулж байв.