Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

WiFi 6 технологи утасгүй сүлжээг цоо шинэ шатанд гаргана

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

WiFi 6 бол “802.11ax” утасгүй интернэтийн технологийн энгийн хүмүүст ойлгогдохоор оноосон нэр юм.

Өнгөрсөн Мягмар гарагт дэлхийн топ чип үйлдвэрлэгчдийн нэг Qualcomm WiFi 6 төхөөрөмжүүдэд зориулсан дөрвөн янзийн процессороо танилцуулжээ.

Шинэ технологи нь одоогийн WiFi дата дамжуулах хурдыг гурав дахин нэмэгдүүлж, хамрах хүрээг нь хоёр дахин сунгаж, найдвартай ажиллагааг нь дээшлүүлснээр хөдөлгөөн дунд тасалдах явдлыг үгүй хийх юм. Энэ бүхний үр дүнд нөүтбүүк, гар утас зэрэг төхөөрөмжүүдийн батарейн зарцуулалт багасах сайн талтай.

“Утас кабельнаас салах цаг үе бодитой болж байна. Өмнө нь айл өрх бүр ганц телевизтэй байсан бол өнөөдөр айл бүрт таваас зургаан өөр дэлгэц ажилладаг болсон. Урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний дата гэр оронд нэвтэрдэг болоод байна. Үүнээс болоод гэрийн утасгүй сүлжээнд түгжрэл үүссэн” гэж Qualcomm компанийн WiFi чип хариуцсан албаны захирал Рахул Пател ярьжээ.

Хэрэглээ ийм өндөр болсон нь өнөөдрийн WiFi сүлжээнд чанарын том ахиц гаргах шаардлага бий болгож байгааг тэр онцолсон байна.

Гэхдээ WiFi 6 стандартын ид шидийг үзэхийн тулд роутерээс гадна PC, гар утас, хяналтын камер, видео стример гээд WiFi ашигладаг бүх төхөөрөмжүүдээ солих хэрэгтэй болох ажээ.

Хамгийн сүүлд Samsung Galaxy S10 гар утас WiFi 6 чиптэй үйлдвэрлэгдсэн байна.

 

Шинээр танилцуулсан чипнүүдээс хамгийн хүчтэй нь болох Networking Pro 1200 процессор гэхэд нэг зэрэг 1,500 ширхэг гар утас, компьютерыг холболтоор хангаж чадах юм байна.

Технологийн судлаач Майк Фэйбус “WiFi 6 үнэхээр том дэвшил авчирна. Гэрийнхээ өнцөг булан бүрт интернэт хэрэглэх боломжтой болж, траффикийн багтаамж эрс сайжрах юм. Дараагийн роутерээ авахдаа анхааралтай байж, зөв сонголт хийгээрэй. Тэгвэл та удаан хугацаанд дахин солих хэрэгцээгүй болно” гэж хүмүүст зөвлөжээ.

Qualcomm-ийн ерөнхийлөгч Кристиано Амон ч WiFi 6 технологийн талаар магтаж ярихаас айхгүй байна. “Давуу тал нь асар их учраас өнөөдрийг хүртэл WiFi технологид гарсан хамгийн том дэвшил гэдэгт би итгэлтэй байна” хэмээн тэр ярьжээ.

 

Эх сурвалж: CNET