2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
14:00
S30
-5°
15:00
S30
-5°
16:00
S26
-3°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°
01:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт угсармал орон сууцны дулаалгын ажил 50 хувьтай байна

ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN

Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 барилгыг дулаалж эхэлжээ. Одоогоор дулаалгын ажил 50 хувьтай байна.

Нийслэлд 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1,077 блок угсармал орон сууц бий.

Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүн, Сангийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Дулаалга хийгдэж буй орон сууцууд:

2019 оны Улсын төсөвт тусгагдсан 24 барилгын дулаалгын ажлыг УИХ-ийн гишүүдийн саналын дагуу Барилга хот байгуулалтын яам дээр БЗД-ийн 1, 2, 3, 4 дүгээр хорооны 4 барилга, СБД-ийн 1, 2, 3, 5 дугаар хорооны 4 барилга, БГД-ийн 5, 6 дугаар хорооны 4 барилга, СХД-ийн 20 дугаар хорооны 1 барилга нийт 13 барилгын дулаалгын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж гэрээ байгуулсан. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр ХУД-ийн 2, 3 дугаар хорооны 4 барилгын худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зарлаж гүйцэтгэгч сонгон шалгаруулан гэрээ байгуулсан нийт 17 барилга дээр захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төвөөс тавьж байна.   

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан дээр БГД-ийн 15, 18 дугаар хорооны 3 барилгын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. БГД-ийн худалдан авах ажиллагааны газар дээр БГД-ийн 13, 14 дүгээр хорооны 4 барилгын худалдан авах ажиллагааг зохион байгуулан гэрээ байгуулж дээрх 7 барилгын дулаалгын ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналттай.

  1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн.
  2. Олон улсын Даян дэлхийн ногоон хөгжлийн төвтэй хамтран 20 мянган долларын хөрөнгөөр орон сууцны барилгын эрчим хүчний аудит хийсэн.
  3. 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн.
  4. Германы техник хамтын ажиллагааны Нэксус төслөөр Угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан.
  5. Японы JICA-тай хамтран Угсармал орон сууцны гадна талын дулаалга туршилт судалгааг хийсэн./Дулаан алдагдал нь заадсаар их байсан/

Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт хийгдэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас: мэдээллээ.

x