Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Эцэг, эх сургууль хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зурггийг Mpa.mn

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлуудаа танилцууллаа. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат:

Өнгөрсөн жилийн тухайд нийт хүүхэд өртсөн ослын 

61.5 хувь нь явган зорчигч хэлбэрээр
38.5 хувь нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80% нь харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөн оролцож байсан бол зорчигч хүүхдүүдийн 92% нь буруу тээвэрлэснээс гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Томчуудын хайхрамжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангалтгүйгээс гарсан хүүхэд өртсөн зам тээврийн ослууд 4-6 болон 8-10 дугаар сард маш өндөр хувьтай байна.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хооронд л гэхэд таван хүүхдийн амь нас хохирч, 100 гаруй хүүхэд бэртэж, гэмтсэн. 

Иймд хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаа болон боловсролын байгууллагаас олон талт ажлыг системтэйгээр авч хэрэгжүүлж байна. 

Үүний нэг нь 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн БСШУС-ын сайдын тушаал бүхий ЕБС болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан 25 заалттай гэрээ. 

Уг гэрээгээр багш, захирал, эцэг эхчүүд хуульд нийцсэн тодорхой төрлийн үүрэг, эрхүүдийг хүлээсэн бөгөөд гэрээний хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж оролцоно.