2020/09/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.07₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
13:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын сүүлээр нойтон цас орох тул өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлдэхийг анхаарууллаа

ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг
00:00 00:00
Есдүгээр сарын сүүлээр нойтон цас орох тул өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлдэхийг анхаарууллаа
Sara, ikon.mn - text to speech

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр есдүгээр сард агаарын температур говь болон зүүн аймгуудын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Харин хур тунадасны хувьд есдүгээр сард говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бол гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөв гарчээ.

Иймд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэргээр мал өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээний дэлгэрэнгүй хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. 
x