Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

BMW компани “харын хар” өнгөтэй X6 загвараа танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн автомашин үйлдвэрлэгчид SUV ангиллын бүтээгдэхүүнүүдээрээ хүчтэй өрсөлдөж байгаа.

Тэгвэл ирэх сард Германд нээгдэх Франкфурт Мотор Шоуны үеэр BMW компани удахгүй зах зээлд гаргах гуравдугаар үеийн X6 SUV загвараа Vantablack буюу “гүн хар” өнгөтэй үзүүлэхээр болжээ.

Vantablack нь нано технологиор гаргаж авсан манай дэлхийн хамгийн гүн хар өнгө юм.

Хэдэн жилийн өмнө Surrey NanoSystems компани Vantablack-ийг гаргаж авснаа зарлаж байв. Уг өнгө нь гэрлийн туяаны ихэнх хэсгийг ойлголгүй, бүрэн шингээдэг тул ийм будагтай эд зүйлс гурван хэмжээсээ алдаж, хоёр хэмжээст бөөн хар нүх мэт хүний нүдэнд харагддаг.

Гэхдээ X6 SUV-ийн хувьд гэрэл шингээх чадварыг нь бага зэрэг бууруулж, хүний нүдэнд орон зайн мэдрэмж өгөх хэмжээнд будагдсан гэнэ.

Гэсэн хэдий ч уг загварын хэвлэлд өгсөн зурагнууд хуудсан дээр нь тас хараар дараад будчихсан мэт гүн хар өнгөтэй харагдсан хэвээр байна.

Эх сурвалж: The Verge