Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Субару импреза" маркийн машин онхолдож гурван хүн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн шөнө нийслэлд ноцтой осол гарч, гурван залуу амиа алджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны наймдугаар сарын 29-ний 03:00 цагийн орчимд "Субару импреза" маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа. Талийгаачид 90 оны залуус.

Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. 

Яг энэ автомашины тухайд спорт загварын хүчтэй автомашин.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө, оройн цагаар хаана, хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатай" гэлээ.