Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой энэ жил тохиож байгаа зэргийг харгалзаад гишүүдийн тоог 108 болгох санал оруулсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:51 2019/08/28

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үндсэн хуулийн өөрчлөлтийг наймаалцаж байна. Гишүүдийн тоог 76 байлгах уу, 108 болгох уу, дундуур нь 99 болгочихъё, хоёр ёстой гоё тоо гэж байх ч шиг. 108 болгон үндэслэлийг тайлбарлаж өгөөч. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: 1992 оноос хойш Монгол Улсын хүн ам өссөн. Тухайн үед 28 мянган хүнийг нэг гишүүн төлөөлж байсан бол одоо 42 мянган болчихоод байна. Хүн амынх нь тооноос куб язгуур гаргахаар 114 орчим гараад байгаа юм. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа юм. 76 гишүүнээс 76 санал гарах учраас Ерөнхийлөгч 108 гэж санал оруулсан. Ерөнхийдөө нэг гишүүний эрх мэдлийг бууруулж 1992 оны түвшинд аваачихын тулд 108 болгож байгаа юм.  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ төслийг Лүндээжанцан тэргүүтэй, бараг МАН-ын төсөл гэх шахуу юм ярих юм. Тийм юм байхгүй. УИХ-ын 62 гишүүний төсөл юм шүү. 

Ерөнхийлөгчийн 49 саналыг бид нэг бүрчлэн авч үзсэн. Зөвшилцөл гэдэг чинь яг нэг талыг барьж болдоггүй зүйл юм байна. Бид ч гэсэн сэтгэл дундуур үлдсэн зүйл бий. 

АН-ын зөвлөлөөс 30 гаруй санал ирүүлсэн. Тэдгээрээс 17-18 саналыг шууд оруулсан. Гурвыг нь огт оруулаагүй. Тэдгээр санал нь огт хөндөгдөөгүй байсан учраас оруулах боломжгүй байсан. Бүх хүний санаанд нийцсэн хувилбар гаргах боломжгүй юм байна

17:17 2019/08/28

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. хэлэлцэж буй асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.  

Ташрамд дурдахад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гишүүдийн үг хэлэх хугацаа 10 минут бөгөөд нэмэлтээр хоёр минут сунгаж болно гэж заасан байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг энэхүү журмын дагуу явагдаж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригч нам дотоод хагаралаасаа болоод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй болсон. Үүнийгээ хүлээн зөвшөөр. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2000 онд дордуулсан долоон өөрчлөлтийг хийснээс хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үе үеийн парламент ярьсаар ирсэн. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад одоо хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Нэгэнтээ эхлүүлсэн юм бид хамтарч суугаад баталчихвал зүгээр юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид таван сар хэлэлцэж байна. Одоо ард түмний хүсч хүлээж байсан өөрчлөлтийг хийж чадах уу үгүй юу гэдэг эгзэгтэй үед ирээд байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Гишүүдийн тоог нэмснээр хариуцлага сайжирахгүй. 

Зөвшилцлийн ажлын хэсэг дээр бидний өргөн барьсан төсөл танигдахын аргагүй болсон. Өргөн барихад хөндөгдөөгүй заалтыг хэлэлцэж болох уу. Бид 21.1, 21.2 дахь заалтуудыг огт хөндөөгүй. Гэтэл одоо гишүүдийн тоог нэмнэ, бүрэн эрхийн хугацааг нэмнэ гэдэг зүйлийг бил хэлэлцээд сууж байна. Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд байна уу, Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсныг хэлэлцээд байна уу. 

Одоо бол шүүх Ерөнхийлөгчөөс бүрэн хараат байгаа. Гэтэл шүүхийг хариуцлагатай, хараат бус болгоё гэдэг заалтыг авчихсан байна. Үүнийг Ерөнхийлөгч шахсаар байгаад авхуулсан. Хэрэв авахгүй бол зөвшилцлөөс гарлаа гэсэн. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй байгаа. ШЕЗ дээр Ерөнхийлөгчөөс санал байгаагүй. Гишүүдийнх дээр нэлээд нарийвчилсан заалтууд бий. Ярилцаж байгаад дундын хувилбар гаргасан. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд өөрийн тааллаар оролцож, нэн чухал асуудлаар мэдээлэл хийж, санал гаргаж болно гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан зааснаар хоёр хуулийн төслийг зэрэгцүүлж хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Тиймээс зөвшилцөх ажлын хэсэг байгуулан Ерөнхийлөгчийн төсөл, саналаас алийг нь авах, хаяхыг нь шийдсэн. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй.