Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Богд уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр 13:00-15:00 цагийн хооронд болсон.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төвүүдийг зорих иргэдийн тоо нэмэгдсэнээр нийслэл хотын хэмжээнд авто замын ачаалал нэмэгдээд байна.

Одоогоор ачаалал авсан замууд:

  • Энхтайваны өргөн чөлөө: Зүүнээс баруун тийш чиглэх хөдөлгөөн,
  • Нарны зам: Зүүнээс баруун тийш чиглэх хөдөлгөөн,
  • Нарны гүүр: Урд болон хойшоо чиглэх хөдөлгөөн,
  • Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр: Урдаас хойшоо чиглэх хөдөлгөөн,
  • Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугийн хөдөлгөөнүүд ачаалалтай байна.

Тиймээс нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар Богд уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба