Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга техникийн саатлыг “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн тодорхойлов

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын Тамгын газар

УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Гишүүдийн ирц хүрэхгүй байсаар гурав дахь хоногтойгоо золгож буй чуулган өнөөдөр 12:00 цагийн үед эхэлсэн боловч техникийн саатлаас шалтгаалан 14:00 цаг хүртэл хойшилсон юм.  

УИХ-ын чуулган товлосон цагаасаа хоёр цаг гаруйн дараа эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөл дэх санал, дүгнэлтийг танилцуулав. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх үеэр техникийн саатал гарч, замбараагүй байдал үүссэн.

Гишүүд үг хэлэхээр кноп дарсан боловч нэрс нь орохгүй байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагтаа эзэн болох, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдэх гэж байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Зориуд ингэж үймүүлж байна” хэмээв. 

Харин бодит байдал дээр байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа зарим гишүүн картаа сугалж, ирцээс хасагдсан тул хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.  

Ийнхүү гишүүдийг үг хэлэх үеэр гарсан техникийн саатлыг “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн тодорхойлж, чуулганыг завсарлуулжээ. 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гарсан техникийн саатлыг доорх бичлэгээс үзнэ үү 

https://www.facebook.com/iKonNews/videos/370341553880229/