Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12:00 цагт товлогдоод байсан А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны есдүгээр сарын 5-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай тул хурлыг хойшлуулжээ. 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. 

Уг хэрэгт холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар татагдсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, шүүх хуралдааныг товлоод байсан юм.