Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн амралтын газар нь бясаатай гэсэн цуурхал Дональд Трампыг бухимдуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сая Францад болж өнгөрсөн “Их Долоо”-гийн уулзалтын дараа 2020 оны уулзалтыг АНУ зохион байгуулах ээлжтэй.

Тэгвэл энэхүү уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Майами дахь хувийн амралтын газарт зохион байгуулах санал гаргаад байна.

“Их Долоо”-гийн уулзалтад тохиромжтой өөр газрыг туслахууд нь Америк даяар хайгаад олоогүйг Трамп бахархалтайгаар мэдэгдсэн юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Трампыг олон улсын арга хэмжээнээс ашиг олох гэж байна гэсэн яриа гарсан байна.

Хариуд нь тэр “Би энэ арга хэмжээнээс ашиг хараагүй. Надад ямар ч ашиггүй” хэмээн зүтгэж байгаа юм.

Гэтэл Даваа гарагийн оройноос эхлэн Трампын санал болгож буй “Trump National Doral” амралтын газрын ор бясаатай гэсэн яриа дэгджээ.

2016 онд тус амралтын газарт буусан Нью Жерсигийн даатгалын компанийн захирал Эрик Линдер өрөөнийх нь ор хөнжил бясаатай байснаас шүүхэд гомдол гаргаж байсан баримт ил болсон байна.

Линдер шүүхэд гаргасан гомдлоо фото зургаар баяжуулсан байжээ.

Тухайн үед Трампын амралтын газар үйлчлүүлэгчтэйгээ тохиролцож, гомдлыг нь барагдуулснаар асуудал хаагдаж байсан аж.

Уг мэдээлэл тарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа ууртай мэдэгдэл хийжээ. “Доралд ямар ч бясаа байхгүй. Майамигийн Дорал Нэйшнл дараагийн Их Долоогийн уулзалтад хамгийн тохиромжтой газраар яригдаж эхлэнгүүт Ардчилсан Намын радикалууд увайгүй хуурамч мэдээлэл тарааж байна!” хэмээн тэр бичсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian