Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 2018 түүхэндээ байгаагүй олон суудлын машин импортолсон

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2018 оны Монгол Улсын тээврийн салбарын судалгаанаас онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна.



Worldmeters сайтад өгүүлснээр 2018 онд дэлхийн хэмжээнд 70.5 сая авто машин үйлдвэрлэж, 2000 онтой харьцуулахад автомашин үйлдвэрлэлийн хэмжээ 29.3 сая буюу 71.1% өссөн байна. 

Харин бүртгэгдсэн автомашины тоо 2016 онд 1.3 тэрбум болсон бөгөөд 2000 оноос 570.4 сая машин буюу 75.9% өсжээ. 

2018 оны есдүгээр сарын сүүлч гэхэд 322 сая тээврийн хэрэгсэл БНХАУ-д бүртгэгдэж, дэлхийн хамгийн их моторт тээврийн хэрэгсэлтэй улс болжээ.

Дэлхийн хүн амын тоо ойрын 25 жилд 9.2 тэрбумд хүрэх бөгөөд БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын зах зээлийн бүс нутгуудад ДНБ өсөх нь автомашины хэрэглээг нэмэгдүүлж 2040 он гэхэд дэлхийн хэмжээнд 2 тэрбум автомашинтай болох тооцоолол Гарсан талаар 2016 оны “Дэлхийн Эдийн Засгийн Форумд” танилцуулагдаж байв.

Монгол Улсын хувьд 1912 онд Богд Хааны шилэн Форд замын хөдөлгөөнд оролцсон нь анхны машин болон түүхэнд тэмдэглэгджээ. 

Нийслэлийн 100 км2 газарт ногдох автомашины тоо Хангай, Төвийн бүсийнхээс 610 дахин олон  

2018 онд манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.9 мянга, автомашины тоо 871.4 мянга байгаа нь өмнөх оноос мэдээж өссөн үзүүлэлт. Тээврийн хэрэгслийн сүүлийн 10 жилийн дундаж өсөлтийг авч үзвэл, жилд 17.1 хувь, автомашин 18.3 хувиар өссөн бол 2012 он хамгийн өндөр өслттэй буюу дунджаас гурав дахин их байжээ. Харин сүүлийн гурван жилийн өсөлт 6.6-7.9 хувьд тогтмол хэлбэлзэж байна. 

График 1. Монгол Улс дахь тээврийн хэрэгслийн тоо ба төрөл 2018 он

Нийт тээврийн хэрэгслийн 55.4, автомашины 57.6 хувь нь Улаанбаатар хотод харьяалагдаж буй. Харин аймгуудын хувьд Өмнөговь хамгийн олон, Говьсүмбэр хамгийн цөөхөн тээврийн хэрэгсэлтэйд тооцогдож байна. 

Тээврийн хэрэгслийн насжилтын тухайд 

  • 0-3 жил ашиглагдаж буй нь 34,482 буюу 3.6%
  • 4-6 жилийн настай нь 58,049 буюу 6.%
  • 7-9 жил ашиглагдсан 129,268 буюу 13.3%
  • 10 ба түүнээс дээш жил ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн тоо 749,081 буюу 77.2%-ийг тус тус эзэлжээ. 

Үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд нийт тээврийн хэрэгслийн 10.0%-тай байсан бол 2018 онд 3.6% болж, шинэ тээврийн хэрэгслийн ашиглалт нэмэгдсэнийг судалгаанаас харж болно. 

Автомашины тоо ийнхүү хурдацтай нэмэгдэхийн хэрээр 100 хүнд ногдох болон 100 ам км-т ногдох автомашины тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 100 хүнд 27.2 ширхэг автомашин ногдож байгаа бол Төвийн бүсэд 13.3, Баруун бүсэд 11.1, Хангайн бүсэд 9.1, Зүүн бүсэд 7.3 байна. 

Нийслэлд 100 км2 нутаг дэвсгэрт 8,547 машин ногдож байгаа бол Хангай, Төвийн бүсэд үүнээс 610 дахин цөөн буюу ердөө 14 ширхэг ногдож байгаа юм. 

Нийтийн тээврийн хэрэгслийн 68.2, ачааны автомашины 48.2%-ийн БНСУ-аас импортолж байна

Манай улсын хилээр 2018 онд нийт 64,039 суудлын автомашин, 22,256 ачааны автомашин, 1,363 нийтийн тээврийн хэрэгсэл, 238 трактор болон өөрөө явагч механизм шинээр орж иржээ. 

График 2. Монгол Улсын тээврийн хэрэгслийн импорт 2010-2018 он

2017 онтой харьцуулбал 

  • нийтийн тээврийн хэрэгсэл 13.5 хувь
  • суудлын автомашин 31.0 хувь
  • ачааны автомашин 57.2 хувиар өссөн байна. 

Монгол Улс түүхэндээ 2018 онд хамгийн их буюу 64.0 мянган суудлын автомашин импортолсон бол 2011 онд 24.8 мянган ачааны автомашин импортолсон байдаг.

Тэгвэл импортын тээврийн хэрэгслийг улс орноор нь ялган харвал: 

График 3. Нийтийн тээврийн хэрэгслийн импорт

График 4. Суудлын автомашины импорт

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо