Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардад шинээр элссэн залуу найзынхаа сошиал сүлжээнд бичсэн зүйлээс болоод АНУ-ын хилээс буцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хил гаалийнхан тус улсад ирж байгаа гадаадын иргэдийн сошиал хэрэглээг нягтлан шалгадаг болоод байгаа.

Тэгвэл ямар ч гэмгүй хүн бусдын бичсэн зүйлээс болоод хил давж чадалгүй буцсан тохиолдол гарчээ. Харвардын их сургуульд шинээр элссэн Исмаил Ажжави гэдэг залуу АНУ-д ирээд нисэх онгоцны буудлаас шууд нутаг буцаагдсан байна.

Тэрээр улс төрөөс ангид байхыг хичээдэг нэгэн боловч найз нарынх нь нэг сошиал хуудсандаа Америкийн эсрэг агуулгатай зүйл бичсэн байсан нь гай болсон гэнэ.

Хэдийгээр тэр бичсэн зүйлд нь Ажжави ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, холбоогүй боловч АНУ-ын хил, гаалийнхан шууд визийг нь цуцлаад нутаг буцаажээ. 

Гаалийн ажилтан Ажжавигийн зөөврийн компьютер, гар утсыг нээлгэж аваад таван цагийн турш шалгасан байна. Шалгалтын үр дүнд найзынх нь бичсэн зүйлийг олоод даруй арга хэмжээ авчээ.

Сүүлийн үед арабын болон исламын орнуудаас ирж байгаа оюутнуудад АНУ-ын хилийнхэн хэт хатуу шалгуур тавьж байгаа талаар Америкийн Араб Иргэдийн Эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Harvard Crimson