Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ-нд Арабын орнуудаас буцалтгүй тусламжаар 45 автомашин олгоно

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Арабын орнуудаас БОАЖЯ-нд 1.5 сая ам.долларын үнэ бүхий 45 тооны Mitsubishi L200 загварын автомашиныг буцалтгүй тусламжаар өгөхөөр болжээ.

Байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүлээлгэн өгч буй автомашинууд улсын хилээр орж ирсэн бөгөөд орон нутгийн байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болох гэнэ.

Түүнчлэн Эмират зэрэг Арабын зарим орон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр 1-2 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийг БОАЖЯ-нд үзүүлдэг юм байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа талаар эх сурвалж хэллээ. Машинуудыг удахгүй БОАЖЯ-нд албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.