Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын шинэ сөнөөгч онгоцыг “шохоорхов”

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д айлчилж байгаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр Владимир Путины хамт Москва хотын ойролцоо нээгдсэн МАКС агаарын техникийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

Үзэсгэлэнгийн үеэр Орос улс хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц Су-57 загвараа нийтэд анх удаа үзүүлсэн юм.

Эрдоган шинэ онгоцыг маш их сонирхож, нисгэгчийн бүхээг рүү нь өнгийж нарийвчлан үзжээ. Сүүлийн үед Орос-Туркийн зэвсэг техникийн хамтын ажиллагаа өргөжиж, энэ нь NATO болон АНУ-ын санааг зовоож байгаа.

Сүүлд тус улс ОХУ-аас С400 агаараас хамгаалах систем худалдаж авсан. Үүний дараа Турк улсад нийлүүлэх гэж байсан F-35 нисэх онгоцны төслөө АНУ-ын засаг захиргаа түдгэлзүүлсэн юм.

Мөн ОХУ-аас зэвсэг худалдаж авсных нь төлөө эдийн засгийн хориг тавина хэмээн Анкарагийн эрх баригчдыг сүрдүүлж байгаа.

Өчигдөр Эрдоган Путинаас “Энэ Су-57 мөн үү? Нисэхэд бэлэн үү?” хэмээн асуусан байна. Путин “Тиймээ, нисэхийг нь өнөөдөр бид харна” гэж хариулжээ.

Хариуд нь Эрдоган “Бид худалдаж авч болох уу?” гэхэд Путин “Бололгүй яахав” гэхэд хоёр ерөнхийлөгч хөгжилдөн инээлдэцгээсэн байна.

Су-57 бол ОХУ-ын бүтээж буй тавдугаар үеийн сөнөөгч онгоц юм. Шинэ онгоцыг эхний ээлжинд 76 ширхэгийг үйдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Business Insider