Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Континентал зочид буудалд

10:00 цагт Трансперенси Интернешнл Монгол ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал” сургалт эхэлнэ.

НМХГ-ын хурлын танхимд

10:30 цагт Сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийнэ.

АУРУГ Палас-ын 3 давхарт

11:00 цагт “37-р ТОЧКА” ОАК-ны хэвлэлийн бага хурал болно.

ХХААХҮЯ-нд 

11:30 цагт Худалдаа, нийтийн хоолны шинэчилсэн стандарт 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх талаар мэдээлэл хийнэ.

Цамбагаравын хойно

11:40 цагт СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ажиллагаа болно.

Монгол ньюс  мэдээллийн төвд 

12:00 цагт сэтгүүлч Уянгын хандивын хэвлэлийн хуралтай.

Хүй долоон худагт

13:00-15:00 цагт Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт болно.

Д.Сүхбаатарын талбайд

20:00 цагт Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт эхэлнэ.