Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Costco анхны дэлгүүрээ Хятадад нээсэн боловч эхний өдрөө хаагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын жижиглэн худалдааны аварга сүлжээ Costco өчигдөр Хятадын зах зээлд анхны дэлгүүрээ нээжээ.

Шанхай хотод нээгдсэн дэлгүүрт нь хэтэрхий их хүн цугларсан тул ачааллаа дийлэлгүй үдээс хойш хаалгаа барихад хүрсэн байна. Хятадын үйлчлүүлэгчдэдээ явуулсан текст мессэжэнд “Манай дэлгүүрт хэт их хүн цугларлаа. Та бүхэнд илүү сайн үйлчилгээ хүргэхийн тулд Costco үдээс хойш ажиллахгүй. Ирэхгүй байхыг хүсэж байна” гэжээ.

Дэлгүүрийн ойр орчмын замын хөдөлгөөн түгжирсэн тул цагдаа нар нэмэлт зохицуулалт хийхэд хүрсэн байна. Мөн Шанхай хотын цагдаагийн газраас мэдэгдэл гаргаж, иргэдийг ид ачааллын цагаар тус дэлгүүрт ирэхгүй байхыг хүсжээ.

Costco дэлгүүрийн автомашины зогсоол дүүрч, зогсоол олохын тулд гурван цаг хүлээхээр байгааг мэдээлсэн байна.

Costco нь сүүлийн таван жилийн турш Алибабатай хамтран Хятадын зах зээлд онлайн дэлгүүрээ ажиллуулж байгаа. Харин өчигдөр анхны бодит дэлгүүрээ нээсэн юм.

Дундаж давхарга нь эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа Хятадын зах зээлд Америкийн супермаркетын сүлжээ өргөжих боломж байгаа нь өчигдрийн нээлтээс харагджээ.

 

Эх сурвалж: CNN