Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Халх голын ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан Монголд ирсэн. Тэд маргааш 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийх аж.

Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-нд  айлчлан ирэх юм байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийх бөгөөд баримт бичэгт гарын үсэг зурж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч В.В.Путин Дорнод аймгийн Халх гол сумын нээлтэд очихгүй. Баярын зарим арга хэмжээнд оролцоод есдүгээр сарын 3-нд буцах тухай эх сурвалж хэллээ.