Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн сугалааны түүхэнд хоёрт орох мөнгө хожсон эр өдрийн цайндаа яваад эргэж ирсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Австралийн Lucky Lotteries Mega Jackpot сугалаанаас нэгэн эр $96 сая австрали долларын шагнал хожжээ. Энэ нь $65 сая ам.доллартай тэнцэнэ.

Нэрийг нь нууцалж байгаа Сидней хотын оршин суугч тус улсын хонжворт сугалааны түүхэнд хоёрт орох их мөнгө олсон байна. Үдээс өмнө ажил дээрээ байсан азтан их мөнгө хожсоноо утсаар сонсоод хэсэг чимээгүй байсны эцэст орилж, хашхирч эхэлсэн гэнэ.

Азтан эр хамгийн түрүүнд эхнэртээ сайхан мэдээ дуулгахыг хүсэж байгаагаа ярьжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө мөнгө зарцуулсны дараа дэлхийгээр аялах хүсэлтэй гэнэ.

Өнөөдрийн ажлаа өдрийн цайны цагаар дуусгасан эр “Миний дуусашгүй цайны цаг ингээд эхэллээ!” гэж хэлээд явсан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард мөн Сидней хотын оршин суугч эмэгтэй Powerball сугалаанаас $107.5 саяыг хожсон нь Австралийн түүхэнд хамгийн том хонжвор байжээ.

 

Эх сурвалж: CNN