Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөлөгч нь хүсэлт гаргасан тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хилийн хоригийг цуцлах шийдвэр 2019 оны наймдугаар сарын 20-нд гаргажээ.

Харин хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 30 хоног саатуулаад сулласан. 

Түүнийг суллахдаа Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон юм.