Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЁОТА сургалтын төв нээлтээ хийлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны Дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК нь өчигдөр Тоёотагийн албан ёсны Дилерүүдийн засвар, үйлчилгээний ажилчдад зориулсан “Тоёота Сургалтын Төв”-ийн нээлтээ хийлээ. 

Тоёота сургалтын төв нь өдөр ирэх тусам шинэчлэгдэн хөгжиж буй автомашины технологи, инновац болон цаг үргэлж хувиран өөрчлөгдөж буй үйлчлүүлэгчдийн хүсэл хүлээлт, түүнийг даган бий болж буй ур чадварын өсөлт шаардлагыг цаг тухайд нь хангах, улмаар үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор байгуулагдаж байгаа аж.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ний Гүйцэтгэх Захирал Тоширо Курахаши нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, “Бидний хүсэн хүлээсэн сургалтын төв ашиглалтад орж буй явдалд баяртай байна. Бид Монголын хэрэглэгчдэд тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг хүргэхийн тулд  хичээнгүйлэн ажилладаг. Иймд энэхүү сургалтын төв маань Тоёотагийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тоёота Мотор Корпорацийн Сервис Менежмэнтийн хэлтсийн дарга Такаши Цүжимура “Бид дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ Тоёотагийн Стандарт, Тоёота-Философийг түгээх бодлогыг хамтад нь авч хэрэгжүүлдэг. Уг бодлогын гол суурь нь “Найдвартай, Эелдэг, Итгэлтэй” гэсэн зарчим байдаг. Энэ нь алдаагүй, үнэн зөв, найдвартай засвар, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, үйлчлүүлэгчдийнхээ төлөө санаа тавин, халамжласнаар итгэлцэл бий болдог гэсэн утгыг илэрхийлдэг.

Монгол Улсад энэхүү Тоёота-Философийг нутагшуулан хөгжүүлэхэд тус сургалтын төв чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тоёота Мотор Корпорацийн зүгээс ч бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо. 

Ийнхүү нээлтээ хийсэн Тоёота Сургалтын төв байгуулагдсанаар Монголын хэрэглэгчид маань ТОЁОТА албан ёсны Дилерийн ажилчдаар дамжуулан дэлхийн стандартад нийцсэн ТОЁОТА-ын “Найдвартай, Эелдэг, Итгэлтэй” үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Энэ нь Монголын үйлчилгээний стандартыг шинэ түвшинд авчирна гэдэгт итгэлтэй байна. 

 
НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.