Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын робот суулгасан хөлөг тойрог замын станцтай амжилттай залгагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын хөөргөсөн Союз МС-14 хөлөг өнөөдөр Олон Улсын Сансрын Станцын Звезда модультай амжилттай залгагджээ.

Пүрэв гарагт Байконураас хөөргөсөн тус хөлөгт сансрын нисгэгч байхгүй, харин хүн дүрст робот Федор аялж байгаа. Орос улс анх удаа хүн дүрст (humanoid) робот сансарт хөөргөсөн нь энэ юм.

Союз МС-14 хөлөг өнгөрсөн Бямба гарагт тойрог замын станцад залгагдах ёстой байсан ч техникийн асуудлаас шалтгаалан хойшилж байв.

Федор робот нь сансрын нисгэгчдэд аюултай даалгаврыг өмнөөс нь гүйцэтгэхээр зохион бүтээгдсэн бөгөөд хэд хэдэн туршилт хийсний дараа есдүгээр сарын 7-нд дэлхийд буцаж ирнэ.

Олон Улсын Сансрын Станцад залгагдах үйл явц хойшилсон ч Федор роботод даалгавраа бүгдийг нь гүйцэтгэх хангалттай хугацаа байгаа тухай Роскосмос компанийн ерөнхий захирал Дмитрий Рогозин мэдэгджээ.

 

Эх сурвалж: ТАСС