Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш 07:00 цагаас эхлэн Чингэлтэй, Баянгол дүүргийн айл өрх, ААН-үүдэд 8 цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утас солих ажил хийгдэхтэй холбогдуулан 110 кВ-ын Умард дэд станцыг маргааш /2019.08.28/ өглөөний 07.00-15.00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлнө. Тиймээс доорх байршлууд дахь хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулна уу.

Чингэлтэй дүүрэг:

  • 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Итгэлт орших худалдааны төв
  • Тэди төв
  • Урт цагаан
  • 1, 2 дугаар Дөчин мянгат
  • Бага тойруу 6 дугаар хороолол
  • Үйлчилгээний төв
  • Нисдэг машин
  • 5, 50 дугаар сургуулиуд
  • Баянбүрд
  • Баянбүрдийн тойргийн уулзварын гэрлэн дохио
  • Хүрд ХХК орчмоор.

Баянгол дүүрэг:

  • 10, 11, 12, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар бичил хороолол
  • Горькийн 1-20, 26
  • Зүүн Нарангийн 1-10 дугаар гудамжууд
  • 12 дугаар хороо
  • Хүрээ дээд сургууль
  • 28-р сургууль
  • Билэг их дэлгүүр
  • 3 дугаар хорооллын зарим орон сууцны байрууд
  • Мянган нэрийн бараа
  • Тумбааш
  • Түмэн плаза
  • Москва комплекс орчмоор
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун урд талын уулзварын гэрлэн дохио орчмоор.

 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК