2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
20:00
S29
-20°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Даваацэрэн: Шашны эд зүйлс хил давуулан хууль бусаар худалдах нь ихэссэн

У.Гэрэл, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 27
Үндэсний шуудан
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 200 мянга гаруй соёлын хөдлөх өв, 9,000 гаруй дурсгалт газарт 90 мянга гаруй үл хөдлөх өв бүртгэгдсэн тоо баримт бий.

Хэдэн жилийн өмнө соёлын өв хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэг хэрээс хэтэрч байв. Харин 2015 онд Эрүүгийн хуульд Соёлын өвийн гэмт хэрэг гэсэн тодорхой бүлэг орсноор тодорхой хэмжээнд хумигдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл “Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” сэдэвт Азийн түншлэгч орнуудын олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна. Тус хуралд Итали, Австри, АНУ, Канад зэрэг есөн улсын соёлын эд зүйлсийн хууль бус худалдаалахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн шинжээчид болон Япон, Өмнөд Солонгос, Тайландын Вант улсын төлөөлөгчид оролцож байлаа.

Манай улсын хувьд соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх асуудлыг олон улсын шинжээчид, гадаадын оролцогсод, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан ийм өргөн хүрээнд хэлэлцэж байгаа нь анхны тохиолдол ажээ.

Энэхүү хурал нь олон улсын хамтын ажиллагааны механизмыг бий болгож, Азийн бүс нутагт соёлын эд зүйлсийг хил давуулан хууль бусаар худалдаалах гэмт хэргийн гаралтыг бууруулахад чухал түлхэц болно гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байв.

Энэ үеэр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Соёлын өвийг хил дамнуулан худалдаалах  тулгамдаж буй бас нэгэн бэрхшээл шүү дээ. Үүнийг арилгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Соёлын өвийг хил дамнуулан худалдаалах асуудал хумигдаж байгаа. Энэ нь нэг талаасаа хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж байгаатай холбоотой. Нөгөө талаасаа соёлын эд зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх үндэсний чадавх дээшилсэнтэй холбоотой.

Зарим нэг талаасаа техник, технологийн дэвшил, байгууллага хоорондын хамтын ажиллагааны системд сайнаар нөлөөлж байна. Гэсэн хэдий ч ор тас үгүй болоогүй байна л даа.Тодорхой гэмт хэрэгхил, гааль дээр үйлдэгдсэн нь баригдаад хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдсэн тохиолдлууд хэд хэд байна.

-Тухайлбал?

-Өнгөрсөн хоёрдугаар сард Замын-Үүд боомтоор шашны эд зүйлсүүдийг хууль бусаар нуун дарагдуулж, хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тохиолдол байгаа. 54 сая төгрөгийн үнэ бүхий 70 орчим эд зүйлс байна.

Ихэнх нь шашны судар, ном, бурхан шүтээний зүйлс байсан. Энэ мэтчилэн тодорхой сэдвийн дор эд зүйлсүүдээ цуглуулаад түүнийгээ нуун дарагдуулж улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурахгүй байгаа.

-Шашны эд зүйлсийг ихэвчлэн хааш нь худалдан борлуулдаг юм бэ?

-Ихэвчлэн Замын-Үүд боомт дээр баригдаж байгаа. Тэгэхээр урагшаа хил дамнан гарч байгаа гэсэн үг.

-Нэлээн үнэд хүрдэг байх нь ээ?

-Олон улсын зах зээл дээрх соёлын эд зүйлсийн үнэлгээ харьцангуй өндөр. Монгол нутагт хийгдсэн бурхан шашин, шүтээний зүйлс, судар нь үнэд хүрэх нь түгээмэл байдаг.

-Баригдсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-2015 онд Эрүүгийн хуульд Соёлын өвийн гэмт хэрэг гэсэн тодорхой бүлэг орсон. Нэг ёсондоо энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Өмнө нь дүйцүүлэх маягаар асуудлыг шийддэг байсан. Одоо бол түүх соёлын дурсгалт зүйл, соёлын өвд хохирол учруулсан бол яг тэр гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэгдээд ял эдэлнэ гэсэн үг.

-Ойролцоогоор хэдэн жилийн ял эдлэх вэ?

-Хүндрүүлэх нөхцөлтэй ялын хугацаа бол 17-18 жил байдаг. Ямар ч байсан энэ төрлийн гэмт хэрэг өдүүлж байгаа этгээдүүдэд үүрүүлэх хариуцлага нэлээн өндөр болсон гэж ойлгож болно.

Нөгөө талдаа Зөрчлийн тухай хуульд Соёлын өвийн тогтоол зөрчих гээд тодорхой зүйл байгаа. Тэнд гэмт хэрэгт тооцогдоогүй нөхцөлүүдэд ногдуулах хариуцлагын хэмжээг тодорхойлоод өгчихсөн. Дээр нь нэмж хэлэхэд, соёлын өв зөвхөн төрийн өмчид байхаас гадна иргэдийн гар дээр байдаг. Иргэд соёлын өвийн мэдлэг багатайгаас болж хууль зөрчин өөрсдөдөө болон хил гаалийн ажилд хүндрэл учруулдаг.

Мэдээж хүмүүс хуулиа мэдсэн тохиолдолд гар дээр байгаа өв хөрөнгөө улсын бүртгэлийн санд бүртгүүлээд хил нэвтрүүлж болно гэсэн үг.

Зураг
x