Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ирц хүрээгүй учир чуулганы нэгдсэн хуралдаан хойшиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх байсан ч ирц хүрээгүй учир маргааш болтол хойшлууллаа.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар намын бүлэг дотроо болон УИХ-д суудалтай намууд, Ерөнхийлөгч хоорондоо зөвшилцсөн. Зөвшилцлийн дүнд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох асуудал дээр байр сууриа нэгтгэсэн хэмээн эрх баригч намын төлөөлөл мэдэгдсэн. 

Харин сөрөг хүчний хувьд УИХ-ын гишүүний тоог 99 болгохыг дэмжихгүй, 108 болгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хэлэлцүүлгийг хийж дуусгасан.

Ингэснээр олны анхаарлыг татаад буй гишүүд тоо, бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн тогтох юм.