Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж,орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Зам тээврийн ослоос дурьдвал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч 57 настай эрэгтэй нас баржээ.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж /аймгийн төвд/ шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан 8 настай, эрэгтэй хүүхдийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байгааг албаныхан мэдээллээ.

Жолооч нар замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.